Pandora Papers: Дэлхийн 330 гаруй улс төрчийн офшор хөрөнгийн талаарх мэдээллийг ил болголоо

2021-10-04 161 0

Pandora Papers: Дэлхийн 330 гаруй улс төрчийн офшор хөрөнгийн талаарх мэдээллийг ил болголоо

Дэлхийн олон зуун удирдагчид, тэрбумтнуудын офшор хөрөнгийг Pandora Papers олон нийтэд дахин ил болгожээ.

650 гаруй сэтгүүлч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын удирдлага дор 30 гаруй удирдагч болон 300 гаруй албан хаагчдын сая сая баримтыг судалжээ.

Эдгээр баримтууд дундаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой Монако дахь нууц хөрөнгө, ирэх долоо хоногт сонгууль нь болох Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиштэй холбоотой Франц дахь хоёр эдлэн зэргийг дурдаж болохоор байна.

Мөн алдарт дуучин Шакира, Германы супер модель Клаудиа Шиффер зэрэг олны танил хүмүүсийн татвараас зугтсан баримтуудыг задруулжээ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын хэвлэл мэдээллийн түншүүд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын 11 сая баримт бичигтэй танилцах боломжтой болжээ. Тэдгээр нь татварын хөнгөлөлттэй журам үйлчилдэг, татварын мэдээллээ тайлагнахад хялбар, компаниудыг бүртгэлжүүлэх болон татан  буулгах үйл явцыг нь хөнгөвчилсөн улс орнуудын компанийн мэдээллүүд аж. Нууц баримт бичгүүдгийг Британийн Виржиний арлууд, Кипр, Панам, Белиз, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Швейцар зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулж буй компаниудаас авсан байна.

Владимир Путины охины ээж гэгдэх Кривоногих

Pandora Papers-ын баримт бичгүүдийг судалснаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өөрийн хөрөнгийн нэг хэсгийг Монакод нуусан гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байна. Тэд Светлана Кривоногих гэх эмэгтэйн Монако дахь орон сууц нь Геннадий Тимченко, Петр Колбин нарын компанитай холбоотой болохыг тогтоожээ. Энэ гурван хүнийг Путинтэй маш дотно харилцаатай байсан  гэж үздэг байна.

Монако дахь тансаг орон сууцнуудыг Светлана Кривоногих 2003 онд 3,6 сая доллараар худалдан авчээ. Жилийн өмнө Оросын “Проект” хэвлэл Кривоногих бол Путины 2003 онд төрсөн охиных нь ээж гэж нэрлэсэн байна. Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэг бус удаа Кривоногих гэдэг эмэгтэйг танихгүй, хэзээ ч тийм хүний талаар сонсож байгаагүй гэж хариулжээ.

Тус баримтад нэр нь орсон хүмүүс өмнө нь авлига хээл хахууль, мөнгө угаалт, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож байв.

Азербайжаны Ерөнхийлөгчийн 11 настай хүү 33 сая фунтын үл хөдлөх хөрөнгөтэй

Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевийн гэр бүлийг эх орноо дээрэмдсэн хэрэгт буруутгасан. Алиев болон түүнийг тойрон хүрээлэгч нар Их Британид 400 сая фунтын /500 сая гаруй доллар/ үл хөдлөх хөрөнгийн гүйлгээтэй холбогдсон байна. Алиевийнхэн  офшор данстай Азербайжаны анхны гэр бүл болжээ. Лондон хотын төвд түүний 11 настай хүүгийн нэр дээр 33 сая фунтын үнэ бүхий үл хөдлөх байдаг нь тодорхой болжээ.

Иорданийн эзэн хаан Их Британи, АНУ-д үл хөдлөх хөрөнгөтэй

Иорданийн эзэн хааны Малибу дахь орон сууцИорданийн эзэн хааны Малибу дахь орон сууц

Иорданийн эзэн хаан АНУ-ын Малибу болон Вашингтон, Их Британийн Лондон болон Аскотод нууцаар үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. Тэрээр Калифорнид тансаг зэрэглэлийн орон сууцыг 68 сая доллараар худалдан авсан байна.

Түүнчлэн

  • Кени улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта болон түүний гэр бүлийн зургаан гишүүн офшор компаниудын сүлжээг нууцаар эзэмшдэг байжээ. Тэд 11 компанитай холбогдсон бөгөөд тэдний нэг нь 30 сая долларын хөрөнгөтэй байжээ
  • Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы ойр тойрны гишүүд, засгийн газрын сайд нар болон тэдний гэр бүлийнхэн нууц компанитай
  • Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2019 оны сонгуульд ялахынхаа өмнө офшор компанийн хувьцаагаа шилжүүлжээ.
  • Эквадорын Ерөнхийлөгч, банкир байсан Гиллермо Лассо өөрийн гэр бүлийнхээ гишүүдэд сар бүр төлбөр хийдэг Панамын санг АНУ-ын Өмнөд Дакота дахь итгэмжлэгдсэн байгууллагаар сольжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ