Pandora Papers: Монголын хоёр улс төрчийн офшор хөрөнгийг илрүүлжээ

2021-10-04 272 0

Pandora Papers: Монголын хоёр улс төрчийн офшор хөрөнгийг илрүүлжээ

Дэлхийн 330 гаруй улс төрч, төрийн өндөр албан тушаалтнуудын офшор хөрөнгийг Pandora Papers  олон нийтэд ил болгосон.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын удирдлага дор ажилласан сэтгүүлчдийн ил болгосон мэдээлэлд Монголын хоёр улс төрчийн нууц хөрөнгө орсон байна. Одоогоор Pandora Papers-ийн олж авсан 11.9 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос чухам хэний мэдээллийг илрүүлээд байгаа талаар тодорхойгүй байна.

Нийт 90 гаруй улсын улс төрч, тэрбумтнууд, өндөр албан тушаалтнууд багтсан бөгөөд тэдгээр дунд манай урд хөрш, БНХАУ-ын хоёр, ОХУ-ын 19 улс төрчийн нууц хөрөнгөтэй холбоотой материалыг илрүүлжээ.

Мөн Украинаас 38, Их Британид 9, Энэтхэгт 6, Бразилд 9 гэхчлэн Өмнөд Америк, Африк, Европ, Азийн улс орнуудын өндөр албан тушаалтнуудын мэдээллийг ил болгосон байна.

Эх сурвалж: ICIJ

Холбоотой мэдээ