Дэлхийн хамгийн аюултай хүн гэгддэг цөмийн бөмбөгийн эцэг нас баржээ

2021-10-11 22 0

Дэлхийн хамгийн аюултай хүн гэгддэг цөмийн бөмбөгийн эцэг нас баржээ

Пакистаны цөмийн хөтөлбөрийн эцэг гэгддэг цөмийн физикч Абдул Кадир Хан Ковид-19 өвчний улмаас 85 насандаа нас баржээ. Умард Солонгос, Иран, Ливи зэрэг улс орнуудад цөмийн бөмбөг бүтээх технологио өгч байсан учраас барууны тусгай албаны мэргэжилтнүүд түүнийг дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн нэг гэж үздэг байв.

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан “манай улс үндэсний баатраа алдлаа гэжээ. “Манай ард түмэн түүнийг хайрладаг байсан. Учир нь түүний ачаар бид цөмийн зэвсэгтэй болсон гэж тэрээр Твиттертээ бичсэн байна.

Харин АНУ-ын Тагнуулийн ерөнхий газрын захирал асан Жорж Тенет Ханыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан “Аль-Каида бүлэглэлийн тэргүүн асан Осама бин Ладен шиг аюултай хүн гэж нэрлэжээ.

2004 онд Абдул Кадир Ханыг Иран, Ливи, Умард Солонгост хууль бусаар цөмийн технологио өгч байсан хэргээр баривчилсан байна. Тухайн үед Хан “маш их харамсаж, уучлалт гуйж байна гэж мэдэгджээ. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Первек Мушарраф түүнд өршөөл үзүүлсэн байна. Түүнийг 2009 он хүртэл гэрийн хорионд суулгажээ.

Барууны улс орнууд Абдул Кадир Ханыг зөөлөн шийтгэсэнд дургүйцлээ илэрхийлж байсан ч Пакистанд тэрээр үндэсний бахархлын бэлгэ тэмдэг болон үлджээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ