Чехийн Ерөнхий сайд сонгуульд ялагдсаны дараа Ерөнхийлөгч нь эрчимт эмчилгээнд оржээ

2021-10-11 94 0

Чехийн Ерөнхий сайд сонгуульд ялагдсаны дараа Ерөнхийлөгч нь эрчимт эмчилгээнд оржээ

Чехийн сонгуульд ялагдсан Ерөнхий сайд Андрей Бабиштэй уулзсаны дараа Ерөнхийлөгч Милош Земан эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Тэрээр ухаангүй байгаа аж.

77 настай Земан тамхи их татдаг, өмнө нь маш их уудаг байжээ. Тэрээр тэргэнцрээр явдаг, чихрийн шижинтэй юм байна.

Прагийн цэргийн төв эмнэлэгт Ерөнхийлөгчийн архаг өвчин хүндэрсэн гэж мэдээлсэн ч оношийг нь тодорхой хэлээгүй аж. Ерөнхийлөгчийн эмч Миросав Заворал “Бидэнд онош нь тодорхой байгаа учраас шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж  хэлжээ. “Оношийг хэлэх эсэх талаар Ерөнхийлөгчтэй зөвлөлдөөгүй байсан учраас хэлчихвэл эрүүл мэндийн нууцын тухай хууль зөрчих болно” гэв.

Бямба гарагт болсон сонгуулийн үр дүнд Андрей Бабиш олонхын санал авч чадаагүй байна. Сонгуульд “Хамтдаа” эвсэл ялалт байгуулжээ. Сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Бабишийн төлөө саналаа өгч, олон намаас бүрдсэн эвсэл биш хамгийн том намын тэргүүнд Засгийн газраа байгуулах боломжийг олгох талаар ярьж байсан гэнэ.

Земан 2013 оноос хойш Чехийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ