ЭМЯ: Зургаан хүнээс Covid-19 илэрлээ

2020-12-28 103 0

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.10) нэмж зургаан хүнээс  Covid-19 илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн  хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээлэл хийдэг болсон юм. Дашрамд дурдахад, Монгол Улсад Covid-19 халдвар бүртгэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарынхан 94593  хүнд шинжилгээ хийсэн бол нийт 32422  хүн тусгаарлагджээ.

Холбоотой мэдээ