Хятадад үерийн улмаас 28 хүн амиа алдаж, 120 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв

2021-10-14 349 0

Хятадад үерийн улмаас 28 хүн амиа алдаж, 120 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв

Хятад улс сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа байгалийн гамшигт өртлөө. Хэдэн өдөр дараалан аадар бороо орсны улмаас 28 хүн амиа алдаж, 120 мянга гаруй хүн орон гэрээ нутгийн хойт хэсгээс нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, даваа гаригт зорчигч тээврийн автобус үерт автсан гүүрнээс унасан бөгөөд эндээс амиа алдагдсдын тоо 13 байна. Мөн Хятадын нүүрсний орон болох Шаньси мужид үер болж 60 уурхай хаагдаж, дор хаяж 17 мянга гаруй барилга нуржээ.

Мөн Хятадын хойд хэсэгт болсон үер бол дэлхийн дулаарал, цаг агаарын эрс тэс байдлыг бий болгож буй сорилтын хамгийн сүүлд гарсан сануулга юм. Хэдхэн сарын өмнө Хэнань мужид үер болж 300 гаруй хүн амиа алдсан билээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

Холбоотой мэдээ