
Монголын Балетын Үндэсний IV уралдаан
Монгол улс даяарх хүүхэд залуучуудын балетаар хичээллэх хүсэл эрмэлзлийг урамшуулах, хөгжин дэвших орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж сургалтын байгууллагуудын холбоо харилцааг дэмжих үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй:
*Монгол болон Гадаад улсын балетын туршлага бүхий, олон улсын томоохон байгууллагуудын төлөөлөл болсон шүүгчдийн бүрэлдэхүүн
*Цахим орчин дахь шударга өрсөлдөөн /Цахим уралдаан цаг товлогдон нээлттэй цацагдаж үе шат бүрийн оноо даруй зарлагдана/
* Багшийн ур чадвар болон сургалтын байгууллагуудын зохион байгуулалтыг тусгайлан урамшуулахаар шагналын санд оруулсан
*Хөдөө орон нутаг дахь балетаар хичээллэж буй хүүхэд залуусын оролцоог дэмжиж, урамшуулахаар “Балетад хайртай” шагнал оруулсан
*Хүүхэд залуусын балетаар сурч боловсроход бодит дэмжлэг үзүүлж стандартын шаардлага хангасан дасгалын хувцас, хэрэгсэл шагналын санд тусгайлан багтаасан
*Хүүхэд залуусыг дараа дараагийн олон улсын тэмцээн уралдаанд оролцоход бэлдэж, туршлага болгох үүднээс Олон улсын тэмцээн уралдааны стандартыг баримталж байна.
Бүртгэл 10-р сарын 15-ны өдрөөс 11-р сарын 15-ныг дуустал явагдана. Уралдааны удирдамж–> https://1drv.ms/b/s!Ap86v78Rop_TgpVF1j-628bFzqRQMA?e=Rvhuq9
Дэмжин хамтран ажиллаж буй Swiss Cooperation in Mongolia Соёлын яам Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority Боловсрол, шинжлэх ухааны яам Khan Bank Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia нарт талархал илэрхийлье.


0 cэтгэгдэлтэй