Дархан-Уул аймагт Хүүхдийн төмөр зам нээгдлээ

2021-10-18 84 0

Дархан-Уул аймагт “Хүүхдийн төмөр зам” нээгдлээ

Дархан-Уул аймгийн хүүхэд багачууд түүхт 60 жилийн ойн өдрөөрөө 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн галт тэрэгт сууж, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 2,3 км урттай төмөр замаар аялав.

Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтжээ.

Холбоотой мэдээ