Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-10-19 66 0

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 46 баг, суурин 35 цэгт 90 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5428 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Аравдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 81, II тунд 143, нэмэлт сэргээх тунд 1521, нийт 1745 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 71.2 хувь,
  • Нэмэлт тунгийн хамрагдалт 18.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2938 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67347 (75.8 хувь), 16-17 насны 26448 (78 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

 

Холбоотой мэдээ