Өмнөд Солонгосд цэргийн алба хаах эсэх эргэлзээ улам ихсэж байна

2021-10-19 159 0

Өмнөд Солонгосд цэргийн алба хаах эсэх эргэлзээ улам ихсэж байна

БНСУ-ын дайнаас хойш хэрэглэж, сая сая залуусын журам болсон цэргийн алба хаагчдыг хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Өмнөд Солонгос Хойд Солонгостой техникийн хувьд дайтсаар байгаа энэ үеэд цэрэгт явах залуусын тоо эрс буурч байна. Тавдугаар сард хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын насанд хүрсэн хүмүүсийн 42 хувь нь цэргийн жинхэнэ албаны цэргийн тогтолцоог хэвээр хадгалахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь 2014 онд хийсэн ижил төстэй санал асуулгаас 14 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Шүүмжлэгчид одоо үйлчилж буй цэргийн систем нь хүчирхийлэл үйлдэж, эрчүүдийг ид хөдөлмөрлөх насанд олон боломжоос хол байлгадаг гэжээ.

Цэргийн журамд өөрчлөлт оруулахыг зоригсод цэрэг татлагад хамрагдагсдыг шоронд ял эдэлж буйтай адил хорьж байгаа юм шиг гэр бүл, найз нөхдөөсөө хөндий байлгадаг хэсгийг өөрчлөхийг зорьж байгаа аж.

Харин эрх баригчдын зүгээс цэргийн албанд татагдаж буй залуусынхаа тоог өргөжүүлэхийг зорьж байгаа аж.

Энэ оны эхээр “D.P.” нэртэй цэрэг татлагад шүүмжлэлтэй хандаж буй Netflix тавцан дээр гарсан олон ангит кино Өмнөд Солонгост гэнэтийн цохилт болж, зарим улстөрчдийг энэ кинонд саналаа хэлэх хүртэл нөлөөлжээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

Холбоотой мэдээ