Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв

2021-10-20 108 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх 2021 оны Аравдугаар сарын 20-ны өдөр тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нар ажиллажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийг ирэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар тэргүүтэй удирдлагууд хүлээн авч тагнуулын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх тагнуулын байгууллагын алба хаагч, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ