Эрдэнэт үйлдвэрт дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа өдөр бүрийн тохиолдлын тоо буурчээ

2021-10-21 53 0

Эрдэнэт үйлдвэрт дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа өдөр бүрийн тохиолдлын тоо буурчээ

Коронавирусийн халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа нэмэлт тунд хамруулжээ.

Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синофарм вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол Файзер вакцины дархлаа сэргээх 3 дахь тунг 3,919 ажилтан буюу 82.4 хувь нь хийлгэсэн байна.

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойших өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ.

Тухайлбал, дунджаар өдөрт 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 1-4 болсон байна.

Энэ нь “Дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө” хэмээн тус үйлдвэрийн Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярьж байв.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг тус үйлдюэрийн Шуурхай штаб онцолсон юм.

Холбоотой мэдээ