2024 онд сургалтын шинэ хөтөлбөртэй уялдуулан сурах бичгүүдийг шинэчилнэ

2021-10-22 44 0

2024 онд сургалтын шинэ хөтөлбөртэй уялдуулан сурах бичгүүдийг шинэчилнэ

Боловсролын салбар сурах бичгийн агуулга, хөтөлбөр хоорондын агуулга уялдаа муутай, логик алдаатай, холбоос муу байна гэдэг дүгнэлт гаргажээ.

Тодруулбал, сурах бичгийн бодлого боловсруулдаг Боловсролын хүрээлэн, үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар болон сурах бичиг зохиогчид хамтраад таван сарын хугацаанд 35 судлагдахууны 174 сурах бичигт шинжилгээ хийсэн байна.

Энэ судалгаагаар хүүхдэд мэдлэг олгох сурах бичиг түлхүү хийдэг гэдэг дүгнэлт гаргажээ. Мөн хүүхдэд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх боломжтой, ур чадварыг суулгадаг сурах бичиг хангалтгүй байгаа аж.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сурах бичиг Монгол хүүхдийн бие бялдар, нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх зүйлүүд ч байна.

Тиймээс цаашид дээрх алдаануудыг засаж, сурах бичгийг сайжруулна. Гэхдээ одоо хэрэгжиж буй хөтөлбөр дуустал шинэ сурах бичиг хийхгүй.

2024 онд одоогийн хөтөлбөр дуусаж, шинэ хөтөлбөр зарлагдана. Шинэ хөтөлбөртэй сурах бичгийг уялдуулна. Сайд өөрчлөгдөх болгонд хөтөлбөр, сурах бичиг өөрчлөгддөг тогтолцооноос салах цаг болсон” гэсэн юм.

Холбоотой мэдээ