Д.Ариунболд, С.Бямбасүрэн нарыг МЗХ-ны ‘Тэргүүний малчин залуу’ цол тэмдэгээр шагналаа

2022-01-17 173 2

Д.Ариунболд, С.Бямбасүрэн нарыг МЗХ-ны ‘Тэргүүний малчин залуу’ цол тэмдэгээр шагналаа

Архангай аймаг Цахир сумын 1-р багын иргэн Д.Ариунболд, С.Бямбасүрэн нарыг МЗХны Тэргүүний малчин залуу цол тэмдэгээр шагналаа. Тэдний хувьд 2008 онд гэр бүл болж мал дээр гарахдаа 100 хүрэхгүй толгой малтай байсан бол өдгөө мянган толгой малтай болж мянгат малчны болзол хангаад байгаа юм. 14 жилийн турш мал маллахдаа тэмээнээс бусад 4 хошуу малаа өсгөн үржүүлсэн тэдэнд хавар мал төллөх үеэр хүн хүчний тусламж их  хэрэгтэй байдаг тул МЗХ-ноос санаачлан дахин сэргээн зохион байгуулж байгаа ‘илгээлтийн эзэд’ аянд хамрагдаж оюутан залуусынхаа хүчний туслалцааг авахыг хүсч буйгаа илэрхийллээ. МЗХны ерөнхийлөгч  О.Гэрэлт-Од малчин гэр бүлийн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлэн ‘Тэргүүний малчин залуу’ цол тэмдэгээр шагнан урамшуулсан төдийгүй  тэдний саналыг хүлээн авч мал төллөх их ажлын  үеэр ‘илгээлтийн эзэд’-ийг  илгээнэ гэдгээ хэлсэн юм.

Холбоотой мэдээ