МЗХ 31 жилийн ойн баяраараа ахмадуудаа хүлээн авч  хүндэтгэл үзүүллээ

2022-01-18 174 0

МЗХ 31 жилийн ойн баяраараа ахмадуудаа хүлээн авч  хүндэтгэл үзүүллээ

 

Монголын Залуучуудын Холбоо 1991 оныг хүртэл ‘’Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл’’ нэртэйгээр 70 жилийнхээ түүхийг бичиж байсан бол 1991 оноос ”Монголын Залуучуудын Холбоо” болон  нэрээ өөрчилж шинэчлэгдэн байгуулагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна.  Тиймээс МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од удирдлагуудынхаа хамтаар МЗХ-нд ажиллаж байсан үе үеийн ахмадуудын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн төдийгүй тэднийхээ санал бодлыг сонсож, түүхээ дурсан хөөрөлдөж, цаашид  хийж хэрэгжүүлэх олон ажлын талаар ярилцсан юм. Тухайн үеийн  ‘’Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл’’-ээс МЗХ болж өөрчлөгдсөн тэрхүү шилжилтийн  цаг үед удирдаж явсан ахмад Далантай хэлэхдээ  ‘’Түүх гэдэг бол сургамж, бид түүхээ мэдэж байж алдаа дутагдлаа засаж залруулах учиртай юм. Бидний  хувьд  ‘’Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл’’ байхаас нь хамт байлцаж Монголын Залуучуудын Холбоо болох үед нь ч хамт байж энэхүү байгууллагын зорилго чиглэлийг тодорхойлох, ямар нэг нам улстөрийн хүчнээс хараат бус  байлгах гэж хичээж ажиллаж, олон ч шалгуурыг давж ирсэн.  Хойч үедээ ч мөн адил энэ үнэт чанараа хадгалсан, бидний сэтгээгүйг сэтгэж хийх, их үйлст зорьсон, ихийг  бүтээх том хүч байгаасай гэж хүсч байна’’ гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ