ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева Олимпын түүхэнд алтан үсгээр бичигдлээ

2022-02-09 118 0
ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева Олимпын түүхэнд алтан үсгээр бичигдлээ
Бээжингийн өвлийн олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд ОХУ-ын уран гулгагчид түрүүллээ.
Оросын баг Анастасия Мишина /Александр Галлямов, Виктория Синицина/ Никита Кацалапов, Камила Валиева, Марк Кондратюк гэсэн бүрэлдэхүүнтэй тамирчид 74 оноогоор тасархай тэргүүлж, АНУ 65 оноогоор мөнгө, Япон 63 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Уран гулталтын багийн төрөл 2014 оны Сочигийн олимпын хөтөлбөрт орсноос хойш Оросууд нутагтаа анх удаа түрүүлж, 2010 онд Пёнчаньд Канадууд алтан медаль хүртэж байв.
Багийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч, 15 настай охин Камила Валиева нийлбэр оноогоор олимпын дээд амжилт тогтоосноос гадна олимпын наадамд дөрвөлсөн эргэлт хийсэн анхны уран гулгагч болжээ. Татар охин чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, дөрвөлсөн тулупыг үзүүлсэн.
Үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст дөрвөлсөн тулуп гүйцэтгэхдээ унасан ч тэрээр 178,92 оноо авч нэгдүгээр байрт орсон юм.

Холбоотой мэдээ