ЦЭРГИЙН БАЯРАА АРХИДАЛТГҮЙ ТЭМДЭГЛЬЕ

2022-03-17 230 1

 

ЦЭРГИЙН БАЯРАА АРХИДАЛТГҮЙ ТЭМДЭГЛЬЕ

Монголын Залуучуудын холбооноос 2012 оноос эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг өрнүүлж, ард, иргэд тэр дундаа залуучуудын архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг улсын хэмжээнд зохион байгуулж, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлж ирсэн.

МЗХ-ны 10 жилийн турш ард, иргэд болон залуучуудад уриалж ирсэн архидалтын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлага гарган ажиллаж эхэлснийг талархан дэмжиж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж, ард иргэд тэр дундаа залуучуудыгаа аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байгаа билээ.

Аяны хүрээнд 2022 оны турш төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна. Үүнд:

  • Баасан гараг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох,
  • Баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэх,
  • Ажилтан, албан хаагчдыг архидалтын эсрэг сургалтад хамруулах,
  • Архины шилэн дээр анхааруулга байршуулах,
  • Спиртээс татгалзаж, спортоор хичээллэх,
  • Бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлэх гэх мэт асуудлууд байна.

Ард, иргэд тэр дундаа залуучуудыгаа аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан тус аяны хүрээнд 3 дугаар сарын 18-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн задгай тайзтай талбайд залуучуудад зориулсан “OPEN MIC” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь баярын өдрөө бүх нийтээрээ архидалтгүй тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх хороо

Холбоотой мэдээ