БЗД-ийн залуучуудын холбооны тэргүүнээр Г.Болор-Эрдэнэ томилогдлоо

2022-03-28 306 1

 

БЗД-ийн залуучуудын холбооны тэргүүнээр Г.Болор-Эрдэнэ томилогдлоо

Баянзүрх дүүргийн залуучуудын төлөөлөл өнгөрсөн баасан гариг буюу 25-ны өдөр цуглаж хуралдан МЗХ-ны дэргэдэх БЗД-ийн залуучуудын холбоог шинэчилэн байгуулж, тэргүүн, тэргүүлэгчдээ сонгож, бүтцээ бүрэлдүүллээ. Тус дүүргийн залуучуудын холбооны үйл ажиллагаа хэвийн явагдаж чадахгүй байгаатай холбогдуулан дүүргийн залуучуудын төлөөлөл бүхий 140 орчим залуучууд нэгдэж, Монголын залуучуудын холбооны удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу холбооны үндсэн дүрмийн 7.4.9 заалтын үндэслэн тус хурал зохион байгуулагджээ.

Шинэчлэн байгуулагдсан холбооны тэргүүнээр Г.Болор-Эрдэнэ сонгогдлоо. Гантуяагийн Болор-Эрдэнэ 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Хувиараа бизнес эрхлэгч бөгөөд 2012 оноос одоог хүртэл “Холбоо Трейд” ХХК-ны гүйцэтгэх захирал ажиллаж байжээ.

ГАНТУЯА БОЛОР-ЭРДЭНЭ

Боловсрол

1991-2001 он Ирээдүй цогцолбор сургууль, 2001-2006 он МУИС математик компьютер сургууль, Эдийн засгийн математик загварчлал, 2016-2019 он Эрдмийн сургууль Бизнесийн удирдлага магистр, 2017-2018 он Ein Sydney англи хэлний бэлтгэл

Ажлын туршлага:

2006-2007 он капитал банк эрсдлийн эдийн засагч, 2007-2009 он Анод банк стратегич, 2009-2012 он “Хөгжлийн шийдэл” ТББ, Бизнесийн ахлах зөвлөх, 2012-2022 он “Холбоо Трейд ХХК” тус тус ажиллаж байсан туршилгатай залуу хүн юм.

Түүнд амжилт хүсье.

Харин дэд тэргүүнээр 8 хүн сонгогдлоо. Тодруулбал, Н.Мөнхцэцэг, Б.Болдсайхан, А.Сосорбурам, Д.Мөнхсайхан, Ө.Амарзаяа, Л.Ренчинням, З.Одончимэг, Ц.Улаанхүү нар сонгогдлоо.

Мөн хариуцлагын зөвлөлөөр Н.Оргил, Э.Бадрал, О.Эрдэнэжаргал, С.Билгүүн, Н.Ганбаяр сонгогдсон юм. Үүнээс гадна 17 Тэргүүлэгчдийг сонгож үүрэгт ажилд нь хувиарлалаа.

Үүнээс гадна 17 Тэргүүлэгчдийг сонгож үүрэгт ажилд нь хувиарлалаа. Үүнд: Ц.Хонгорзул, Ж.Саранзаяа, н.Дөлгөөн, Ц.Тамир, Г.Ууганцэцэг, О.Мишээл, М.Дэлгэрмаа, н.Гомбосүрэн, С.Ганцэцэг, О.Гантулга, Б.Тэмүүлэн, Г.Одхүү, Т.Сайнсанаа, М.Солонго, Б.Ууганхүү, Э.Пүрэвжаргал, Э.Доржбал нар сонгогдсон юм.

Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх хороо

  • Jeden Tag platzieren Millionen von Menschen auf der ganzen Welt Wetten in Online-Casinos https://all-slots-casino.live/ und bei Buchmachern und versuchen ihr Glück bei Lotterien. Internetnutzer suchen nach seriösen Videospielautomaten und Sportwettenseiten, versuchen, die Regeln der Casinos zu verstehen, stellen sich gegenseitig Fragen zu Boni und tauschen Tipps aus, wie man einen großen Treffer landen kann. Bisher gab es für diese Menschen keine zentrale Anlaufstelle im Internet. Jetzt gibt es eine.

Холбоотой мэдээ