БНАСАУ-ын залуучуудын төв байгууллагатай МЗХ хамтран ажиллана

2022-04-07 70 0

 

БНАСАУ-ын залуучуудын төв байгууллагатай МЗХ хамтран ажиллана

Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд О Сын Хо болон Элчин Сайдын зөвлөх Хан Чол Мин нар МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан нарыг хүлээн авч, албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр улсын залуучуудын төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах асуудлаар харилцан мэдээлэл солилцож, ойлголтод хүрлээ. Монголын Залуучуудын Холбоо нь 2022 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн. Тэгвэл тус уулзалтын үеэр БНАСАУ-ын элчин сайд О Сын Хо хэлэхдээ: Танай улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг, иймд бид та бүхний санал болгож буй бүхий л ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Мөн өөрийн улсын залуучуудын төв байгууллагатай танай байгууллагыг харилцаа хамтын ажиллагааг нь шинэ шатанд гаргахад дэмжиж ажиллах болно.

Хамтран ажиллах саналын хүрээнд МЗХ-ноос дараах саналуудыг дэвшүүлсэн билээ.

Үүнд:

  • Монгол Улсын Залуучуудын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах
  • “Mongolian youth forum 2022” Олон улсын залуучуудын форумыг зохион байгуулахад хамтран ажиллах,
  • Монголын түүхэн зохиолыг “Аниме хүүхдийн кино” болгон бүтээхэд хамтран ажиллах
  • Хоёр улсын залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчноо хамгаалах чиглэлээр хамтран ажиллах
  • Монгол Улсын Залуучуудыг БНАСАУлсад тэтгэлгээр богино болон дунд, урт хугацааны сургалтанд /Бакалавр болон Магистр, Доктор/ хамруулахад хамтран ажиллах
  • Хоёр улсын залуучуудын соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа өргөжлүүлэх
  • Залуучуудын хөгжлийн ордон байгуулахад хамтран ажиллах.

  • Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх хороо

Холбоотой мэдээ