МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт боллоо

2022-04-08 364 0

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт боллоо

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь Хөдөлмөрийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн суурь судлагааг хөгжүүлсэн, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ур чадвар, тогтвортой, бүтээмж өндөртэй ажиллах хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан, бүтээлч шинэ санал санаачлалыг нэвтрүүлсэн, жишиг хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний байгууллага болж, МЗХ-ны төв байранд албан ёсоор нээгдэж байна.

Уг арга хэмжээнд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга н.Мянганбуу, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж, МЗХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Гантулга, МЗХ-ны удирдах хорооны гишүүн Дэд Ерөнхийлөгч, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн удирдах зөвлөлийн дарга Д.Ихбаяр, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гүйцэтгэх захирал П.Хэрлэн нар болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтэй холбогдолтой үйл ажиллагаа эрхэлдэг Төрийн болон ТББ-ын удирдлагууд, хөдөлмөр эрхлэгч залуучуудын төлөөлөл оролцлоо.

Тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь ажлын байрны зуучлалын үйлчилгээ үзүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн сургалт явуулах, хувь хүний хөгжлийн сургалтуулыг тогтмол хийх, цагийн ажилд зуулчлах, “Ногоон ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, илгээлтийн эзэн, алтан намар, хөдөлмөр зуслан зэрэг уламжлалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, оюутнуудад туршлага олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөлмөрийн яармаг, нөлөөллийн төсөл хөтөлбөрүүдийг орон даяар зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг онцгойлон анхаарч зохион байгуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаа хийх зэргийг нарийвчилан хөгжүүлж, оновчтой шийдэл гаргаж ажиллахаар зорьж байна.

Ингэснээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь жилд дунджаар 180-250 залуучуудыг тогтвортой байнгийн ажилд зуучлах, 6300-7500 оюутан, залуучуудыг цагийн ажилд зуучилж, 3000-4000 залуучуудад хөдөлмөрийн зах зээл, ажил, мэргэжлийн чиг баримжааны ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө мэдээлэл өгч сургалтад хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтаар 500-600 залуучуудад мэргэжил, илтгэх баримттай болгож ажлын байранд зуучлах зэрэг бодитой, үр дүнтэй, бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Мөн тус төв залуус ажил, үйлчилгээгээ ойртуулж, “Oneday Job” хаанаас ч, хэзээ ч орж ажлын байрны мэдээлэл авч, бүртгүүлж, ажилтай болох боломжийг бүрдүүллээ.

Эх Сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх Хороо

Холбоотой мэдээ