Төв аймаг залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэнэ

2021-05-12 70 0

МЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Дөл Төв аймгийн залуучуудын холбооны удирдлагууд болон үе үеийн ахмадуудтай 100 жилийн ойг тохиолдуулан хийгдэх ажлын талаар санал солилцлоо. Монголын залуучуудын байгууллага анх их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, 1200 гаруй салбар нэгжтэй, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болон өргөжиж, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой, хүсэл сонирхлыг илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэнг өнөөдрийн Монголын Залуучуудын холбоо үйл хэргийг нь үргэлжлүүлж байгааг тус холбооны салбар нэгж, холбоод хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Дөл уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ. Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг 08 сарын 25-нд Төв аймагт тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой тус уулзалтаар тус аймгийн залуучуудын холбооны тэргүүн Б.Билгүүн, УБ хот дахь Төв аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ч.Нямсамбуу, үе үеийн ахмад зүтгэлтэн ХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга /1987-1989/ Л.Гэрэлням, тус хорооны 1-р нарийн бичгийн дарга /1989-1990/ МУ-ын гавьяат ажилтан Ж.Бямбадорж, тус хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга /1986-1989/ С.Сэржмаа, Багануур ХК-ны захирал /асан/ МУ-ын гавьяат ажилтан Б.Дамбапэлжээ, Төв аймгийн Зээл сум ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга /1978-1986/ Л.Маам нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ