Дөрвөн настай хүүхэд голд унаж, амь хохирчээ

2021-05-14 69 0

Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа голд дөрвөн настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Хараа голын эрэг дээр дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тоглож байгаад голд унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

Энэ хэрэгтэй холбогдуулан голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Сануулахад, Тавдугаар сарын 10-ны байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн голын усны түвшин 70-90 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 40 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл орчимд олон жилийн дунджийг 75 см даван үерлэж байна.

Мөн Шарын гол, Идэр, Онон, Буянт, Завхан, Чигэртэй, Хариг, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-40 см, Идэр голын адгаар үерийн түвшинг 5 см даван үерлэжээ.

Холбоотой мэдээ