Залуучууд Монгол орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүллээ

2021-05-18 77 0

Монгол орон даяар модгүй бүсийг моджуулах хөдөлгөөнийг залуучууд өрнүүлж байна. Энэ жилийн хувьд тэд нийт 5000 мод суулгахаар төлөвлөж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд монголчууд мод тарих ач холбогдлыг харьцангуй ойлгож, сайн дураараа нэгдэж мод тарьдаг болоод байгаа. Тэгвэл Монголын Залуучуудын Холбоо залуучуудаа илүү идэвхжүүлэхийн тулд МЗХ “ТЭРЭЛЖ ЦАЦЫН ТОХОЙ” ТББ-тай хамтран “Монгол орон даяар модгүй бүсийг моджуулах” санаачлага гаргаж байна. Тус төслийн хүрээнд нийслэл төдийгүй хөдөө орон нутагт мод тарьж, түүнийгээ арчилж ургуулж хэвшүүлэх, залуучуудад мод тарих, орчноо хайрлан хамгаалах дадал, хэвшлийг суулгах юм.

2016 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18.5 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувь л ойтой. Гэвч жил ирэх тусам түймэр, хортон шавьж, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ой устаж, Монгол Улс нийтээрээ цөлжих аюулд тулгараад байгааг та бид мэднэ. Тухайлбал,  .2016 оны байдлаар ойн сангийн 1836.5 мян.га талбай ойн түймэр болон хөнөөлт шавьжид, 0.9 мян.га талбай байгалийн гамшигт (салхи, шуурга, цас) нэрвэгдэж, 106.7 мян.га талбайн модыг хүмүүс өөрсдөө хөрөөдөж хэрэгдэж буй. \Эх сурвалж: ШУА-ИЙН ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН\. Тиймээс залуучууд ой модоо нөхөн сэргээхэд ийн нэгдэж байгаа юм байна. Тэдний санаачилсан ажил биеллээ олж, тарьсан мод нь олон олон төгөл болох болтугай.

Холбоотой мэдээ