
Өнөөдөр Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36,732 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдана уу.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
- Амны хаалтаа тогтмол зүүх;
- Хүн хоорондын зай барих;
- Гар угаах, халвдаргүйжүүлэх;
- Байнгын агааржуулалт хийх;
- Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
0 cэтгэгдэлтэй