Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллана

2021-05-21 116 0

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай нийслэлийн залуучуудын эрүүл мэнд, хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуусын оролцоог нэмэгдүүлэх 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төв болон тус холбооны салбар хороодын үйл ажиллагааг холбож идэвхжүүлэх мөн Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Үйл ажиллагааг Нийслэлийн Засаг Даргын Хүний Хөгжил Нийгмийн Хамгааллын Асуудал Хариуцсан Орлогч Дарга Ж.Сандагсүрэнтэй байгуулсан бөгөөд нийслэлийн залуучуудын эрх ашгийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөгжил боловсролд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тус ажлын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн биржээр дамжуулж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, холбон зуучлах, IZALUU төслийг дэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Төв Азидаа анхлан байгуулагдсан залуучуудын байгууллагын 100 жилийн ойн үйл ажиллагаануудыг дэмжих гэх мэт олон талт үйл ажиллагаанууд дээр хамтарч ажиллахаар ажлын хэсэг ажилдаа орлоо.

Холбоотой мэдээ