Монгол улсын иргэд Перу улс руу визгүй зорчих хэлэлцээр баталлаа

2021-05-27 44 0

Монгол Улс “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо байгуулав.

Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Луис Кесада нар гарын үсэг зурав.

Энэхүү “Хэлэлцээр”-ийн дагуу энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Перу Улстай 1997 оны Тавдугаар сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ