Цар тахлын үед үлгэр жишээ ажиллаж буй СӨХ-дыг шалгаруулжээ

2021-06-02 47 0

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийтийн зориулалттай орон сууцанд мөрдөх халдвар хамгааллын түр заавар”-ыг баталсан билээ.

Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22 дугаар тушаалаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үлгэр жишээ” хэрэгжүүлсэн сууц өмчлөгчдийн холбоодыг шалгаруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, тохижилт, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдруулах зэрэг 17 шалгуур бүхий болзолт уралдааныг нийслэлийн хэмжээний сууц өмчлөгчдийн холбоодын дунд зохион байгууллаа.

Өчигдөр амжилттай оролцсон байгууллагуудад Хотын дарга Д.Сумъяабазар, Ерөнхий менежер Т.Гантөмөр нар өргөмжлөл гардуулсан юм.

Болзолт уралдаанд шалгарсан СӨХ-дыг танилцуулъя.

Нэгдүгээр байр-1.000.000 төгрөг

Баянгол дүүрэг Д.Рэнцэнноров захиралтай “Өргөө-14” СӨХ

Хоёрдугаар байр-800 мянган төгрөг

Баянзүрх дүүрэг С.Хишгээ захиралтай “Сэлэнгэ-888” СӨХ

Хан-Уул дүүрэг Б.Бадамсансар захиралтай “Буянт-ухаа 2б” СӨХ

Гуравдугаар байр-500 мянган төгрөг

Сонгинохайрхан дүүрэг Д.Мөнхнэмэх захиралтай “Залуус-1” СӨХ

Хан-Уул дүүрэг П.Энхтуяа захиралтай “Нархан” СӨХ

Сүхбаатар дүүрэг Н.Оюунчимэг захиралтай “Ганэрдэнэ” СӨХ

Тусгай байр-300 мянган төгрөг

Сонгинохайрхан дүүрэг Г.Дансран захиралтай “Тохилог” СӨХ

Чингэлтэй дүүрэг Ж.Баярдэлгэр захиралтай “Ялалт” СӨХ

Сүхбаатар дүүрэг З.Одонгуа захиралтай “Харш 10” СӨХ

Чингэлтэй дүүрэг Ц. Амартайван захиралтай “Өөдлөх өргөө” СӨХ

Хан-Уул дүүрэг С.Доржсүрэн захиралтай “Наран хотхон” СӨХ

Хан-Уул дүүрэг Д.Лхагвасүрэн захиралтай “Хан оргил” СӨХ

Чингэлтэй дүүрэг Г.Сарангэрэл захиралтай “Хүрээ хотхон” СӨХ

Хан-Уул дүүрэг Н.Нарантуяа захиралтай “Эрэл-3” СӨХ

Баянзүрх дүүрэг Б.Нармандах захиралтай “Олимп виллаже” СӨХ

Сүхбаатар дүүрэг Д.Жаргалсайхан захиралтай “Ногоон урлан” СӨХ

Баянгол дүүрэг М.Хүрэлчулуун захиралтай “Тэнгэр” СӨХ

Багануур дүүрэг Д.Энхтайван захиралтай “Сод хөгжил” СӨХ

Налайх дүүрэг Г.Сэргэлэн захиралтай “Сайн” СӨХ

Багахангай дүүрэг н.Нармандах захиралтай “Их хангай” СӨХ-д тус тус байр эзэллээ.

Холбоотой мэдээ