ДЭМБ хоёр дахь Хятад вакциныг хүлээн зөвшөөрлөө

2021-06-03 46 0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятадын эм үйлдвэрлэгч Синовак Биотекс компанийн яаралтай тусламжийн зориулалтаар үйлдвэрлэсэн Ковид-19 вакциныг баталлаа.

Энэхүү баталгаа нь тус вакциныг Коваксын нэг хэсэг болгон тарааж болно гэсэн үг бөгөөд энэ нь хүнд цохилтонд өртсөн, вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаа үндэстнүүдэд хуваалцах гэсэн хүчин чармайлт юм.

Энэхүү шийдвэр нь ДЭМБ Хятадад боловсруулсан өөр вакциныг төрийн дэмжлэгтэй Sinopharm баталснаас хойш нэг сарын дараа гарлаа.

CoronaVac гэж нэртэй энэхүү хоёр дахь вакциныг Бразил, Мексик зэрэг 29 оронд аль хэдийн ашиглаад эхэлчихсэн байсан юм. Ингэж удаж баталгаа олгосон нь CoronaVac дээр аюулгүй байдал, үйлдвэрлэлийн талаар илүү их мэдээлэл хайж баттай болгохын тулд байсан гэж The Wall Street Journal мэдээлэв.

Бразил, Турк дахь CoronaVac-ийн клиник туршилтууд нь маш өөр үр дүнд хүрсэн боловч хоёулаа ковид-19-өөс хамгаалж байгааг харуулсан байна. Даваа гаригт Бразил улс бүхэл бүтэн хот CoronaVac хүлээн авсан судалгаагаар тэндхийн Ковид-19-өөс нас баралт 95 хувиар буурсан болохыг тогтоожээ.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой мэдээлэл: 

  • Герман, Грек болон Европын бусад таван улс аялал жуулчлалын дижитал Ковидын гэрчилгээ олгож эхэлсэн бөгөөд хэрэглэгчид вакцин хийлгэсэн эсэх, 72 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг гарсан эсвэл вирусаар халдварлагдаад эдгэрсэн эсэх зэргийг багтаажээ.
  • Токиогийн олимпын анхны зочид Японд газардсан байна. Тэд бол Австралийн эмэгтэйчүүдийн софтболын үндэсний шигшээ багийнхан юм.
  • Коронавирус нь одоогийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын 32 хууль тогтоогчийн амь насыг авч оджээ. Энэ нь Парламентийнх нь нийт бүрэлдэхүүний 5 хувь гэсэн үг юм.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

Холбоотой мэдээ