Ерөнхийлөгчид илгээх захидлын уралдаан зарлалаа

2021-06-08 32 0

Монголын залуучуудын холбоо, Фокус захидал продакшн хамтран ирээдүйн ерөнхийлөгчид илгээх ил захидлын уралдааныг Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа залуус та бүхнийхээ дунд зарлаж байна.

Таны илгээсэн захидал ирээдүйд сонгогдох Ерөнхийлөгчид хүрэх болно.

Шалгарсан нэг захидлын эзэн Монголын залуучуудын холбоо-ны төлөөлөлтэй өөрийн биеэр Монгол улсын ерөнхийлөгчид захиаг гардуулна. Мөн Монголын залуучуудын холбооны нэрэмжит шагналыг гардан авна.

Таны илгээсэн захидал Монголын хөгжлийн бодлого байх болтугай.

Захидал хүлээн авах хугацаа: 06.08-06.22-ыг хүртэлх

Захидлыг FOCUSZAHIDAL@GMAIL.COM хаягаар хүлээн авах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77141314, 95118914 дугаараас авна уу.

2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгч сонгох сонгуульд иргэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ