Эль Сальвадор улс Биткойныг албан ёсны валют болгоно

2021-06-10 102 0

Эль Сальвадор улс Биткойныг хууль ёсны мөнгөн тэмдэгт болгох тогтоол баталсан анхны улс боллоо. Шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалт, татвар төлөлт гээд бүхий л төлбөрөө Биткойноор хийх боломжтой болно.

Тус улсын Ерөнхийлөгч Наиб Букеле энэ хуулийг санаачлан дэмжсэн ба “банкаар үйлчлүүлэх боломжгүй, гадаадаас мөнгө шилжүүлмээр байгаа ч чадахгүй байгаа иргэдэд энэ өөрчлөлт тусална” хэмээжээ.

Биткойныг албан ёсны валют хэмээн хүлээн зөвшөөрсөн нь тус улсад өөрчлөлт авчрахаас илүү хөөсрөлт болно хэмээн судлаачид хардаж байна.

Наиб БукелеНаиб Букеле

Хуулийн төслийг өнгөрсөн мягмар гарагт Эль Сальвадорын хууль тогтоогч конгресс хэлэлцэж 84 гишүүний 62 нь дэмжсэн байна. Ерөнхийлөгч Наиб Букеле конгрессод олонхын санал авсан намаас нэр дэвшсэн учир улс төрийн томоохон эрх мэдэлтэн юм.

Ийнхүү гурван сарын дараа хууль хэрэгжиж эхэлснээр Биткойн Эль Сальвадорын хоёр дахь албан ёсны валют болно. Өмнө тус улсад зөвхөн ам.доллар албан ёсны валют байсан юм.

Эх сурвалж: TheVerge, TheGuardian

Холбоотой мэдээ