МЗХ болон БНСУ-дах салбар зөвлөлүүд хамтран “Сурснаа хуваалцацгаая” хандивын аян өрнүүллээ

2021-06-10 51 0

Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөл тус улсад амьдарч буй Монгол залуучуудыг мэдлэг боловсрол, мэдээ мэдээллээр хангах, хөдөлмөр зуучлалд туслах зэрэг үйл ажиллагаагаар байнга дэмжин ажиллаж байна. Түүнчлэн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад залуучуудын эв нэгдэл дээр тулгуурласан нийгэм, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхэд тус дэм болох зорилготойгоор үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ удаагийн ажлын хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн төлөө “Сурснаа хуваалцацгаая” эрдмийн ажлаа хандивлах аяныг ТББ-ууд хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү аян нь БНСУ-д их дээд сургууль төгсөгчдийн эрдмийн ажлыг нэгтгэж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивласнаар “Гадаадад төгсөгчдийн судалгааны ажлын бүтээлийн сан”-г үүсгэж оюутан, судлаачдад шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтаас суралцах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадвараа ахиулах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. 

Монгол улсын Шинжлэх Ухаан, Боловсролын хөгжлийн төлөө “СУРСНАА ХУВААЛЦАЦГААЯ” эрдмийн ажлаа хандивлах аян

УРИАЛГА: БНСУ-д Их Дээд сургууль төгсөгч та аянд нэгдэж төгсөлтийн эрдмийн ажлаа хандивлан Монгол Улсынхаа ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шинжлэх ухаан, боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Баярлалаа

Жич: Аянд эрдмийн ажлаа ирүүлэх төгсөгчид доорх линкээр орж асуулгыг бөглөн цахим бүртгэл хийлгэнэ.

Цахим бүртгэлийн линк: https://bit.ly/3sZVmmZ

Холбоотой мэдээ