Хятад улс хатуу хөл хорионы дэглэм рүү буцаж байна

2021-06-11 156 0

Хөл хорио, карантин, олон нийтийн масс шинжилгээ: Хятад улс жил гаруйн хугацаанд коронавирустай тэмцэх томъёоны хувилбарыг дагаж мөрдөн коронавирусийн тохиолдлын тоогоо харьцангуй бага барьсаар ирсэн. Сүүлийн хэд хоног тохиолдлын тоо буцаж нэмэгдэн, шинэ дэгдэлтүүд энд тэнд гарч хэсэгтээ дээрх гурван утга Хятадын амьдралын нэг хэсэг болохоор боллоо.

Хамгийн сүүлийн тохиолдол өмнөд нутгийн Гуандун мужийн төв Гуанжоу хотоос олджээ. Энэтхэгт анх илрүүлсэн Дельта хувилбарыг илрүүлсэн байна. Тус хот нь ням гаригаас мягмар гаригийн хооронд 18.7 сая хүн амаа бараг бүгдэнд нь тест шинжилгээ хийсэн. Ингэхдээ 180,000 гаруй оршин суугчдын хорооллыг бүрэн түгжсэн байдалд оруулжээ.

Оршин суугчид энэ хэв маягаас залхаж, гадны бизнес эрхлэгчид олон улсын аялагч жуулчдад зориулсан хатуу дүрэм журмаас халширч байна. Тэр ч байтугай вакцин хийлгэсэн ч гэсэн төлөвлөгөөнд дургүйцэх вий гэж болгоомжилж байна.

Вирусын тархалт нь Хятадын вакцины үр нөлөөний талаар, ялангуяа хувилбарын эсрэг шинэ асуултууд гарч ирэв. Хүн амын тал хувь нь Хятадын эм үйлдвэрлэгч Синофарм компанийн бүтээсэн вакциныг аваад байгаа юм.

Монголд ч гэсэн тохиолдлын тоо нэмэгдэж байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:

  • Судлаачид цартахлын өмнөх хоёр жилийн хугацаанд Хятадын Ухань хотын захууд хүнд дамжих боломжтой эмгэг төрүүлэгчдийг хадгалж чадахуйц гурван янзын амьтны төрөл зүйлийг зарж байсныг тогтоожээ.
  • AstraZeneca вакцин хийлгэсэн хүмүүст цус алдалтын эмгэг бага зэрэг нэмэгдсэн болохыг шинэ судалгаа харуулж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

Холбоотой мэдээ