Номын баяр-ын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэнэ

2021-06-14 84 0

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байна.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын 3 гишүүн өнгөрөгч 2020 оны Есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Тус хуулийн төслийн 5-р зүйлд “5.1.17 Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ.

Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал Тав болон Есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амардаг болно.

Холбоотой мэдээ