Л.Энхсайхан: Наадам хийвэл халдварын тохиолдол 2500-с дээш бүртгэгдэх эрсдэл бий болно

2021-06-15 34 0

Зургаадугаар сарын дунд гэхэд вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 60 хувьд хүрсэн байх тул Үндэсний Их баяр наадмыг үзэгчидтэй зохион байгуулна хэмээн Засгийн газраас мэдээлж байв.

Гэвч коронавируст халдварын тохиолдолд сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж, өдөрт шинээр бүртгэгдэх халдвар 2000 мянгыг тогтмол давж, дээд хэмжээнд хүрээд байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан Үндэсний Их баяр наадам зохион байгуулахтай холбоотой асуултанд ийн хариуллаа.

Тэрээр “Манай иргэд уул, овооны тахилгад явахаар мянга, мянгаараа уулзалдаж буй тохиолдол гарч байна. Ингэхдээ хүүхдүүдээ дагуулж яваад халдварт өртүүлэх эрсдэл гарч байна. Тиймээс олон хүнтэй уулзалтыг аль болох зохион байгуулахгүй байх хэрэгтэй.

2020 онд болох байсан Олимпын наадам хүртэл цар тахлын нөхцөл байдлаас болж 2021 он хүртэл хойшилсон удаатай. Тиймээс бид ийм үед тэмдэглэлт ой, уул овооны тахилга болон бусад баяр наадмын арга хэмжээг аль болох хийхгүй байх нь зүйтэй.

Халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Хэрвээ бид ямар нэг арга хэмжээ авалгүй, энэ янзаараа байсаар байвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2500-г давна.

Тэр дундаа хүүхдүүд буюу вакцинд хамрагдаагүй бүлэг маань халдварт өртөх нь ихэснэ гэсэн үг. Бид наадам хийвэл өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,500-аас дээш бүртгэгдэх эрсдэл бий болно” гэлээ.

Холбоотой мэдээ