Жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагааг хязгаарлана

2021-06-16 31 0

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэх Түр хорооны хуралдаан болж, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой халдварын тархалт эрс нэмэгдэж байна. Худалдаа үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан халдвар хамгааллыг мөрдөж байгаа үгүйд хатуу хяналт тавих шаардлагатай. Зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авна.

Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хязгаарлах, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байна” гэлээ.

Мөн тэрээр “Вакцины бүрэн тунд иргэдээ хамруулаад, дархлаа тогтоцын төсөөлөл судалгаагаар мэргэжлийн байгууллагууд болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын бидэнд гаргаж өгсөн тооцооллоор Зургаадугаар сарын 15-наас вакцины нөлөөллөөр халдварын тоо эрс буурч эхэлнэ гэж үзэж байсан юм. Харамсалтай нь халдвар буурсангүй. Үүнд нөлөөлсөн зүйл нь сонгууль, хот хоорондын хөдөлгөөн, шагнал урамшуулал, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зэрэг байна. Мөн мутацитай холбоотой асуудал байхыг үгүйсгэхгүй гэсэн давхар дүгнэлт гарч ирж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ