Өнөөдөр дархлаажуулалтын 37 цэг ажиллаж байна

2021-06-17 122 0

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Өчигдөр Улаанбаатар хотод I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг хамруулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь дархжлаажуулалтын I тунд, 89 хувь буюу 848.325 нь II тунд хамрагдаад байна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Холбоотой мэдээ