IT суурьтай “Амжилт Кибер” сургууль анхны төгсөлтөө хийлээ

2021-06-21 34 0

Монгол улсын мэдээлэл технологийн ууган компаниудын нэг Том Амжилт ХХК нь 14 жилийн турш IT чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулахдаа өөрсдийн чадварлаг боловсон хүчийг бэлтгэн гаргах томоохон зорилт тавьж байсан нь өнөөдрийн Амжилт кибер сургууль үүсгэн байгуулагдах гол үндэс болсон юм.

2019 онд гараагаа эхэлж байсан Амжилт кибер бага сургууль удаах жилд нь бүрэн дунд сургууль болж өргөжин туршлага, алсын хараагаа улам хурцалж, цар тахлын үеийг үл харгалзан 2021 оны хичээлийн жилийг амжилттай явуулж дуусгасан билээ.

Манай улсад ус, агаар мэт дутагддаг IT-ийн салбарын мэргэжилтнүүдийг бага ахуй наснаас нь сургадаг гэдгээрээ онцлог Амжилт Кибер сургууль нь өнөөдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анхны төгсөлтөө хийж, арав гаруй сурагчийг амьдралынх нь дараагийн үйл хэрэгт нь үдэж өглөө.

Салбар бүрд хүнд туссан цар тахлын үед Амжилт 2.0 сургалтын цогц системийг ашиглан онлайн хичээлийн дарамтыг багш, сурагчдын нуруунаас чөлөөлж үр өгөөжтэй дуусгаж, мөн эхний төгсөлтийн үйл ажиллагаагаа амжилттай хийж байгаад нь халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье!

Холбоотой мэдээ